Дорнод Их сургуулийн урлаг зал нь нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах боломжтой. Зал нь сүүлийг үеийн техник хангамжаар тоноглогдсон бөгөөд кино театерын зориулалтаар ашиглагдахаас гадна хурал цуглаан, эрдэм шинжилгээний хурал, лекц,илтгэл,хэлэлцүүлэг явуулах,концерт урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.

Мөн оюутан бүрийн  хөгжил, төлөвшилд онцгойлон анхаарч хөгжмийн болон  бүжгийн клубуудыг нээн хичээллүүлж байна.