БИД БҮС НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ.

Дорнод аймаг сүүлийн 5 жил улсад ЭЕШ-ын оноогоор тасралтгүй тэргүүлж багш, сурагчийг хөгжүүлж байгаа шинэлэг ажил, сургалтын орчин, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжид анхааран ажилладаг арга туршлагаас суралцах “Туршлага солилцох” аяллыг Улаанбаатар хотын дүүрэг, Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулан 2018 оны 10 сарын 22-ны өдөр нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, нийслэлийн боловсролын газрын орлогч дарга, мэргэжилтэн-17, математикийн багш-24, түүх, нийгмийн ухааны багш-24, монгол хэлний багш-24, орос хэлний багш-8, сургалтын менежер-10, дизайн технологийн багш-14, СӨБ-ын багш-14 гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 135 төлөөлөгч аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд ДИС-д зочилсон 28 төлөөлөгчид дэд захирал Б.Соёлмаа, сургалтын менежер Д.Анхбаяр, цэцэрлэгийн эрхлэгч Д.Гантуяа нар байгууллагын үйл ажиллагааны амжилт, онцлог, туршлагаасаа танилцууллаа.

Танилцуулгын эцэст сургалтын менежер Д.Анхбаяр:
“Дорнодын боловсрол улсдаа яагаад тэргүүлдэг вэ? гэхээр
Бид нь нарыг түрүүлж хардаг болохоор
Дорнодын боловсрол улсдаа яагаад тэргүүлдэг вэ? гэхээр
Энд нь Дорнод их сургууль байдаг болохоор
Дорнодын боловсрол улсдаа яагаад тэргүүлдэг вэ? гэхээр
Тэнд нь халуун сэтгэлтэй, дулаан үгтэй, дайчин зүтгэлтэй хамт олон ажилладаг болохоор” хэмээсэн юм.