Оюутны аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Оюутны аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулагдлаа. Нийт 98 оюутан хөнгөн атлетикийн 5 төрлөөр 24 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 1500м эмэгтэй төрөлд Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Г.Ганцэцэг 3-р байр, 400м эмэгтэй төрөлд Нийгэм хүмүүнлэгийн салбарын 1-р дамжааны оюутан Б.Болорцэцэг 2 байр, 400м эрэгтэй төрөлд Багш биеийн тамирын боловсролын 2-р дамжааны оюутан Л.Уламбаяр 2-р байр, Байгалийн Ухаан Бизнесийн салбарын 1-р дамжааны оюутан н.Гомбо 3-р байр, 4х100 буухиа төрөлд Дорнод Их Сургуулийн 2-р баг буюу н.Сайн-Учрал ахлагчтай баг 1-р байр, Дорнод Их Сургуулийн 1-р баг буюу н.Өсөхбаяр ахлагчтай баг 2-р байранд эзэлж, багийн дүнгээр 2-р байранд шалгарлаа. Гадаа цастай хүйтэн байсан ч амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэе.