“ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” сургалт боллоо.

БСШУСЯамны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд МУБИС, Дорнод их сургуулийн зайн сургалтын төвөөр дамжуулан Тусгай хэрэгцээт боловсролын захиалгат сургалтыг онлайн+танхим+ онлайн хэлбэрээр 2 сарын турш 6-н удаа зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн танхимын сургалтыг МУБИС-н Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, Дэд профессор Г.Батцэнгэл, тэнхимийн багш доктор Ph.D Ч.Байгалмаа нар “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ” сэдвийн хүрээнд 2019.04.13-ний өдрийн 09:00-18:00 цагуудын хооронд амжилттай зохион байгууллаа.Сургалтад Дорнод их сургуулийн 17-н багш, Багш-Сургуулийн өмнөх боловсрол, Багш-Бага ангийн боловсрол, Нийгмийн ажил хөтөлбөрийн нийт 15 оюутнуудад идэвхтэй хамрагдаж байна.