Захирлын мэндчилгээ

zakЭрхэм хүндэт үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид, төгсөгчид, мянган мянган шавь нар, оюутан залуус, сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж байгаа гадаад, дотоодын байгууллагын хамт олон, иргэд та бүхэндээ намрын налгар өдрийн мэндийг дэвшүүлье.

Зүүн бүс нутгийн эрдмийн их уурхай – Дорнод их сургууль нь 1991 оноос эдүгээ хүртэл 26 жилийнхээ түүхэнд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дээд боловсролтой 2900 гаруй мэргэжилтнийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэн гаргажээ.

Бид 2017-2018 оны хичээлийн жилд докторын 2, магистрын 6, бакалаврын 20 хөтөлбөрөөр өдөр, эчнээ, орой, хөрвөх хэлбэрийн сургалт эрхэлж,  дотоод гадаадын 700 гаруй оюутан суралцагчтай, нийт 100 гаруй багш, ажилтан, ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олон энэ хичээлийн жилд  ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, хүний хөгжлийн орчинг дэмжсэн судалгаанд суурилсан их сургууль болох  зорилгыг дэвшүүлэн, Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг манлайлагч, шилдэг судлаач, бүтээгчдийг төрүүлнэ гэсэн эрхэм зорилго, Зүүн хойт Азийн нээлттэй их сургууль болох алсын хараандаа хүрэх хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн  ажиллаж эхлээд байна.

Бид БСШУСЯам, дотоод гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд,  төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах нээлттэй бодлого баримтлан бүс, орон нутгийн хөгжилд  үнэтэй хувь нэмрийг оруулах, ард иргэдийн итгэл, хүлээлтэд чухал үүргийг гүйцэтгэн ажиллах болно.

Эрдэмтэн судлаачид, залуу багш нар, өсвөр үеийнхэн залуучууд та бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй хэмээн илэрхийлэхэд нэн таатай байна.

Боловсролын салбарын хөгжлийн төлөө хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн багш ажилчид оюутан суралцагчид та бүхэндээ талархал илэрхийлье.

 

              Захирал. Энхжаргалын Ундармаа