ҮГЭНД ШИНГЭСЭН УТГЫН ГҮНИЙГ УХААРАХ ЦАГ ДОР САЯ НОМД ДУРЛАНА

heree
Энэ хичээлийн жилд Дорнод их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Дорнод ахлах сургуулийн сурагчдыг ном унших дадалтай болоход нь туслах зорилгоор “Номтой нөхөрлөе” аян өрнүүлж байгаа бөгөөд энэ удаад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн утга зохиол судлаач, сэтгүүлч, багш Л.Хэрээ манай суралцагчидтай уулзаж, үгийн урлаг гэж юу болох, яагаад бид ном унших хэрэгтэй, ном уншихад юуг анхаарах ёстой болон эх орон тусгаар тогтнолын талаар халуун яриа өрнүүлсний зэрэгцээ Монгол Улсын төрийн дууллын талаар сонирхолтой түүх, баримтыг ярьж, оюуны сонорыг нь мялаалаа. Тэрээр “Үгэнд шингэсэн утгын гүнийг ухаарах цаг дор сая номд дурлана” хэмээсэн юм. Мөн “Авьяас бол эмзэг мэдрэмж, сэтгэлгээ юм. Тиймээс хүүхдүүд та бүхэн юуг арай өөрөөр харж, сэрж мэдэрч байна, түүндээ л авьяастай байна гэж бодож болно. Түүнийгээ зүлгэж, өнгөлж, хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн билээ.

——————————————————————————————————————————–

Дорнод их сургуулийн нэрэмжит Математикийн XII олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

DSC_0143

Дорнод их сургуулийн нэрэмжит Математикийн XII олимпиад 2017 оны 11-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Математикийн олимпиад нь оюутан сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэн авьяасыг нээн илрүүлэх зорилготойгоор  зохион байгуулагдаж, II-XII анги, бага ангийн багш, дунд ангийн  багш, оюутан гэсэн төрлүүдээр 900 гаруй оюутан, суралцагчид, багш нар оролцсон. Олимпиадад аймгийн төвийн сургуулиудаас гадна Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Булган зэрэг сумдын сурагчид оролцож оюун ухаанаа сорьсон байна. Амжилттай оролцсон суралцагчдыг жагсаавал Энд дарна уу

Дорнод их сургууль Биеийн тамирын багш нарын зөвөлгөөнийг анх удаа зохион байгууллаа.

Untitled-1

Биеийн тамирын сургалтын үр дүнг дээшлүүлэх арга зам, сайн туршлагыг хэлэлцэж, тухайн жилийн биеийн тамир спортын сургалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлохоор Дорнод их сургууль Биеийн тамирын багш нарын зөвөлгөөнийг анх удаа зохион байгууллаа.

——————————————————————————————————————————

Дорнод их сургууль “Залуу багш нар”-ын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

zaluubagshnar

Сургалтын шинэчлэлд залуу багш нарын оролцоо, хамтын хөгжлийг дэмжих, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан түгээн дэлгэрүүлэх зорилгоор Дорнод их сургууль “Залуу багш нар”-ын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй

——————————————————————————————————————————————————–

Дорнод их сургуулийн харьяа Математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуульд суралцахыг урьж байна.

Video Player

———————————————————————————————————————————

Улсын тэргүүний, лаборатори “Хан-Уул” цогцолбор сургуулийн нэрэмжит олимпиадын математик, физикийн төрөлд амжилттай оролцлоо.

17239679_1432378623467028_1122096298614887374_o

Хэрлэн сумын Засаг дарга болон Улсын тэргүүний, лаборатори “Хан-Уул” цогцолбор сургуулийн нэрэмжит олимпиадын математик, физикийн төрлөөс Дорнод их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Дорнод ахлах сургуулийн  10 А ангийн сурагч С.Түшигбаяр, Г.Эрхэмбаяр нар мөнгөн медаль хүртлээ. Амжилттай оролцсон багш суралцагчдадаа баяр хүргэе.  Дараа дараагийн олимпиадад нь улам их амжилт хүсэн ерөөе.