ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан ОУ-ын ЭШ-ний хурал боллоо.

Монгол улсын төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, академич ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭНГИЙН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018.04.26нд ДОРНОД ИХ СУРГУУЛИЙН дэргэдэх Зүүн бүсийн Монгол судлалын төв түүчээлэн амжилттай зохион байгуулсан бол өнөөдөр Академич Цэндийн Дамдинсүрэн зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойн “Олон улсын эрдэм шинжилгээний хурал” Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, тус хуралд Дорнод их сургуулийн захирал Э.Ундармаа, багш Д.Оюунгэрэл нар оролцож байна.