Оюутны “УНИВЕРСИАД-2018” бүсийн наадам Увс аймагт болж байна.

Оюутны “УНИВЕРСИАД-2018” бүсийн наадам Увс аймагт болж байна. Тус наадамд Дорнод Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн салбарын багш С.Ариунбатаар ахлуулсан Дорнод Их Сургуулийн баг тамирчид оролцож байна. МУСТА, Дорнод Их Сургуулийн хөгжмийн боловсролын багш Х.Мөнхбаяр, СӨБ-ийн багш Т.Шинэцэцэг, Нийгэм Хүмүүнлэгийн салбарын багш Б.Баярчимэг, Соёл, олон нийт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхжаргал зэрэг багш, ажилтан, тамирчин нийт хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.

Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны “УНИВЕРСИАД-2018” спорт, урлагийн уламжлалт 21 дүгээр их наадам Увс аймгийн Улаангом хотод эхэллээ.
Наадамд МУИс-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Ховд ИС, Увсын Хөдөлмөрийн дээд сургууль, Архангай МУБИС, ДОРНОД ИХ СУРГУУЛЬ болон БНХАУ-ын Күнзийн институтийн нийтдээ 7 байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож, спортын 5, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин шилжин явах цомын төлөө ур чадвараа сорихоор Увс аймагт цуглараад байна.
Наадмын эхний өдөр эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан тоглолтууд шатрын тэмцээн, эрдэм шинжилгээний бага хурал, модон бөмбөгийн тэмцээн үндэсний бөх, урлагийн төрөл, оюутан миссийн явагдаж наадмын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөнө.
Дараагийн өдөр сагсан бөмбөгийн шигшээ тоглолт болон ширээний теннисний тэмцээнээр явагдаж өндөрлөнө. Одоогийн байдлаар ДОРНОД ИХ СУРГУУЛЬ-ийн баг тамирчидаас ШАТАР /эмэгтэй төрөлд/АЛТ, ШАТАР/эрэгтэй төрөлд/ алтан медалийн төлөө өрсөлдөж байна.
“УНИВЕРСИАД-2018” наадамд ДОРНОД ИХ СУРГУУЛЬ-а төлөөлөн оролцож байгаа нийт баг тамирчиддаа урлаг, спортын өндөр амжилт хүсье.