МИНИЙ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА.

ДИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуульд 2018-2019 оны хичээлийн жилийн эхний хичээлийг “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал” яагаад хүн бүрт хэрэгтэй вэ? сэдвээр ДИС-ийн докторант багш Б.Цог 10-12 дугаар ангийн 49 суралцагчдад лекц, хэлэлцүүлэг хэлбэрээр 60 минутын хугацаанд зохион байгуулав.
Энэхүү хичээлээр суралцагчид хүний эрх гэж юу болох, дэлхий дахинд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэсэн баримт бичигтэй болох шалтгаан нөхцөл, хүний эрхийн үндсэн төрлүүдийн талаар мэдээлэл хүлээн авч, хүний эрх зөрчигдөж буй бодит мэдээллийг багаараа хэлэлцэн дэвшүүлж, хэрхэн шийдвэрлэх талаар нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулан “хүн бүр адил тэгш эрхтэй, миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана” гэсэн ойлголттой болсон.
Суралцагчид ихэвчлэн мэдээллийн хэрэгслээс /ТВ, цахим орчин/ хүлээж авсан баримт мэдээллийг дэвшүүлж байсан бөгөөд өөрсдийнхөө суралцах, амьдрах явцдаа эрхээ зөрчүүлж байгаа эсэхдээ дүгнэлт хийхгүй байгаа нь ажиглагдлаа.
Суралцагчид маань хүний эрхийг дээдэлдэг, асуудлыг тайван замаар шийдвэрлэдэг, бусдын үзэл бодол, ялгаатай байдлыг ойлгож хүлээн авдаг, эх дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө бие, сэтгэлээ зориулдаг ДЭЛХИЙН ИРГЭН БАЙХ БОЛНО ОО.