“Цахим орчны тухай таны мэдэхгүй үнэн” сэдэвт сургалт боллоо.

Дорнод их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нь “UNFRIEND-цахим гэмт хэргээс сэргийлэх хөдөлгөөн”-д нэгдэн “Цахим орчны тухай таны мэдэхгүй үнэн” сэдэвт сургалтыг нийгмийн ажилтан Б.Ариунболд 2018 оны 09 дүгээр сарын 14-нд 10-12 дугаар ангийн 48 суралцагч, сургалтын менежер болон анги удирдсан багш нарыг хамруулан зохион байгуулсан. Сургалтаар дараах ажлуудыг хийсэн. Үүнд:
-Суралцагчдаас сургалтын эхэнд цахим орчинд гэмт хэрэгт өртөж болзошгүй байдлыг тандаж мэдэх зорилготой асуулга авсан.
-Цахим орчинд сэргийлэх ёстой 5 аюул ба түүнээс сэргийлэх арга зам сэдэвт мэдээллийг тайлбарлан танилцуулсан.
-Суралцагчдаас “цахим орчинд гэмт хэрэгт өртөж буй шалтгаан”-ыг судлах зорилгоор хэлэлцүүлэг хийж, санал бодлыг сонссон.
-Сургалтын эцэст суралцагчид уриалга гаргаж, “Цахим гэмт хэргээс сэргийлэх UNFRIEND хөдөлгөөн”-д нэгдэхээ илэрхийлсэн.