ЭХ ХЭЛЭЭ ДЭЭДЭЛЬЕ


ДИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 9 дүгээр сарын 1-ний эхний хичээл “Эх хэлээ дээдэлье” уриан дор “Монголчуудын бичиг үсгийн түүхийн тухай мэдлэгээ өргөжүүлж, эх хэлээ хайрлах үзэлд хөтлөх” зорилгоор “Монголчуудын бичиг үсгийн түүх” хичээлийг амжилттай зохион байгууллаа. Сурагчид бичиг үсгийн тухай өмнөх мэдлэг дээрээ тулгуурлан мэдлэгээ өргөжүүлсэн бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд эх хэлээ хайрлан хамгаалахын тулд хамт олноороо хэлэлцэн дараах уриалгыг дэвшүүлж байна. Үүнд:
-ИНТЕРНЭТЭД ОРДОГ ЦАГ ХУГАЦААГАА 40 ХУВЬ БАГАСГАЖ, НОМ УНШЪЯ!
– НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХИЙЕ!
– ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНДЭЭ КИРИЛ ҮСГЭЭ АШИГЛАЯ!
– МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ЯРЬЖ ХАРИЛЦЪЯ!
– МОНГОЛ ХЭЛНИЙ ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ УЛАМ БАТАТГАЯ!
– ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ ҮЛГЭР ЖИШЭЭЧЭЭР, ЦЭВЭР НЯМБАЙ, ЭМХ ЦЭГЦТЭЙ ХӨТӨЛЬЕ!
– ЗӨВ БИЧГИЙН ДҮРМЭЭ САЙН СУДАЛЖ, ӨӨРИЙН БОЛГОЖ, АЛДААГҮЙ ЗӨВ БИЧИЖ ХЭВШЬЕ!
– НОМЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЪЯ!
– ФЭЙСБҮҮК, ТВИТТЭР, МЕССЕНЖЭРТЭЭ КИРИЛ ҮСГЭЭР ТОВЧЛОХГҮЙ БИЧИЖ ХЭВШЬЕ!
Эх орон, тусгаар тогтнолоо хадгалахын үндэс нь ЭХ ХЭЛ-ээ хэрэглэхээс эхэлнэ.