Дизайн технологийн хичээлийн үндсэн ай бүрийг мэргэшсэн багш нараар удирдуулж зохион байгуулж байна.

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО-д Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилгод хүрэхээр энэ хичээлийн жилээс туршин хэрэгжүүлж буй нэгэн үйл ажиллагаа маань дизайн технологийн хичээлээр суралцагчдын олж авах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.
Бид аймгийн Дорнод Политехник коллежтой хамтран ахлах ангийн дизайн технологийн хичээлийн үндсэн ай бүрийг мэргэшсэн багш нараар удирдуулж, лекц, дадлага хэлбэрээр зохион байгуулж байна. Энэхүү сургалтын үр дүнд суралцагчид анхан шатны мэргэжлийн чиг баримжаатай болж, улмаар ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭтэй болох боломжтой юм.
Хоол үйлдвэрлэл бүлэг сэдвийн хүрээнд заал зохион байгуулалтын 8 цагийн сургалтыг Дорнод Политехник коллежийн багш, Дорнод аймгийн Тогоочдын холбооны тэргүүн, мастер тогооч М.Зориг удирдан явуулж байна.