АХМАДЫН СУРГААЛ АЛТ

Өсвөр хойч үеийнхэндээ үгээн үлдээж, үйлээн уламжлах нь хүн төрөлхтний үндсэн үүрэг билээ. Биднээс өмнө эх дэлхийдээ ирж, амьдралыг туулан энгүй их эрдэм мэдлэг, их ухааныг өвөртлөн яваа жаахан буурал эмээ, өвөө нар минь амьдралын багш, амжилтын хөтөч, ажлын туслагчид билээ. Тэднийхээ үнэтэй сургаалыг сонсож, цэнтэй үгийг шимтэх бид юутай азтай. Насан буурал хөгшид үгүй аваас нартын амьдрал юутай дутуу. Эмээ, өвөө нар минь эрүүл энх, саруул сайхан байж энэхэн биеэ, эгэл амьдралаа, эх дэлхийгээ хайрлах ухааныг балчир үрсдээ өвлүүлж, жаргалтай сайхан оршоорой. Сарын бүрийн 21-ний өдөр зохион байгуулдаг Ахмадаа сонсох өдөр-өөр МУ-ын гавьяат эдийн засагч Д.Баяраа гуай тус сургуульд хүрэлцэн ирж, 10-12 дугаар ангийн 53 суралцагч болон багш нарт амьдрах ухаан, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, зохистой хооллолт, хорт зуршлаас өөрийгөө хамгаалах талаар яриа зөвлөгөө өгч, өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр биеийн ядаргаагаа хэрхэн хурдан тайлах, нүдээ хэрхэн хамгаалж, амраах, урсгал усаар биеэ эмчлэн чийрэгжүүлэх, биеийн энергээ зөв зохистой удирдах арга замыг зааж, хөнгөн дасгалуудыг хийлгэлээ. Суралцагчид бидэнд маш хэрэгтэй дасгалуудыг зааж өгсөн хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв