Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт боллоо.

Дорнод аймгийн ЭМГ-ээс зохион байгуулж буй “Оюутны эрүүл мэндийг дэмжих” сарын аяны хүрээнд Дорнод Их сургууль, Политехник коллеж, МСҮТ-ийн оюутнуудыг хамруулан Дорнод их сургуулийн харьяа Ахлах сургуулийн Ногоон төслийн багийнхантай хамтран эрүүл мэндийн боловсролыг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд дээрх сургуулиудын оюутнуудын дунд асуулт хариултын АХА тэмцээнийг Дорнод их сургуульд дээр зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байрыг МСҮТ-ийн оюутан н.Батсүх, дэд байрыг ДИС-ийн Газрын тосны 4-р дамжааны оюутан Г.Эрдэнэ-Очир тус тус эзэллээ.