БИД НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Байгаль дэлхийд ээлтэй хэрэглээг эрхэмлэсэн ухаалаг сонголттой иргэдийг төлөвшүүлэх, олон нийтэд нөлөөлөх зорилгоор хэрэгжүүлж буй “Ногоон сургууль-нөлөөллийн төв”төслийн хүрээнд хогийн сав хийх “Өөрсдөө хийцгээе” уралдааныг сургуулийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 11а ангийн Г.Сайханаа ахлагчтай баг хуванцар сав ашиглан ширээний хогийн сав хийж, бүтээлийнхээ хэрэгцээ, хэрэглээний талаар Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн Д.Оюунжаргал багштай 7б ангийн 28 суралцагчаар хэлэлцүүллээ. 7б ангийн хамт олон нь хог хаягдлаа багасгах боломжийн талаар судалж, ангидаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ чиглэлээр зөвлөгөө авахаар ангийн ажлын цагаараа биднийг урьсан тул хог хаягдал, хог хаягдлын менежментийн талаар мэдээлэл өгч, суралцагчид хийсэн ширээний хогийн саваа танилцуулж хэлэлцүүлэхэд “Бид ангидаа хогийн савгүй байхаар шийдсэн. Гэхдээ жижиг хог зайлшгүй гардаг. Тиймээс энэ ширээний хогийн сав үнэхээр хэрэгцээтэй зүйл байна. Бид өмнө нь ингэж шийдэж болох талаар бодож байсангүй. Эндээс олон санаа авлаа. Зай бага эзлэх, эдэлгээ даах, бат бөх бөгөөд үзэмжтэй хийх боломжууд байна” хэмээн бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж байв. “Ногоон сургууль-нөлөөллийн төв”төслийн үйл ажиллагаа ангийн ажлын цагаар хэрэгжиж, суралцагчид харилцан суралцсан, бүтээлч санаагаа солилцсон үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулагдлаа.