ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ сэдэвт Зүүн бүсийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, зүүн бүсийн хэмжээнд мэргэжилтнүүд ажлын сайн туршлага солилцох, гэр бүлтэй ажиллах ажлын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлаар орон нутгийн болон төрийн бодлогод санал тусгуулах зорилгоор “ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ” сэдэвт Зүүн бүсийн эрдэм шинжилгээний бага хурлыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дорнод их сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Дорнод аймгийн Хэрлэн сум, Баяндун сум, Сүхбаатар аймаг, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос нийт 20 судлаачийн илтгэл ирснээс Тэргүүн байранд докторант Б.Мядагмаа, дэд байранд Өсвөр үе, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв ТББ-ын тэргүүн Б.Нарангэрэл, гутгаар байранд Дорнод их сургуулийн багш Э.Боролдой, С.Энхжаргал, Тусгай байранд Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн багш С.Насанжаргал, ХБХЭЭХолбооны нийгмийн ажилтан Э.Мөнхтунгалаг шалгарлаа. Мөн Дорнод их сургуулийн магистрант Э.Золзаяа залуу ээжүүдэд САНАА өгөхүйц сонирхолтой, өвөрмөц илтгэл тавьлаа. Амжилттай оролцсон багш, оюутанууддаа баяр хүргэе.