ДОРНОД ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ 6 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО.

Тус үйл ажиллагааг Оюутан хариуцсан мэргэжилтэн Э.Энхтуяа, оюутны холбоотой хамтран зохион байгууллаа. Оюутны холбооны тэргүүн Б.Баярцэцэг үүрэгт ажлаа албан ёсоор өгч, тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө. Тус чуулганаар оюутны холбоонд шинээр 5 оюутан орж тангарагаа өргөсөн болно. Оюутны холбооны тэргүүнээр 1 дүгээр дамжааны оюутан С.Ононцэцэг томилогдлоо.  1 дүгээр дамжааны оюутан С.Цэрэнтогтох, М.Баасанхүү, О. Хонгорзул, Багш, биеийн тамирын боловсролын 3 дугаар дамжааны оюутан Ш.Билгүүн нар оюутны холбооны гишүүнээр томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.