Дорнод Их Сургуулийн 2018-2019 оны Намрын спарткиадын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дорнод Их Сургуулийн 2018-2019 оны Намрын спарткиадын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нийт 160 гаруй тамирчид 105 багц медалийн төлөө Шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Спарткиад 10-р сарын 26-28 өдрүүдэд үргэлжилнэ. Багш, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох, шалгарсан багш оюутнуудаас сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Тэмцээндээ оролцож буй нийт тамирчиддаа Амжилт хүсье.