‘Бидний үйлдэл-Бидний ирээдүй’ сэдэвт сургалт боллоо.

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан ‘Бидний үйлдэл-Бидний ирээдүй’ сэдэвт сургалтыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр 56 сурагчдад хүнс, хоол тэжээл, түүний зохистой хэрэглээний талаарх ойлголтоо цэгцлэхэд нь нөлөөлөх зорилгоор Дорнод их сургуулийн эмч Д.Цэцэгмаа “Зөв зохистой хооллолт”, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Алтанбагана “Сургуулийн хүүхдийн хооллолтын онцлог, илчлэг, шим тэжээлийг тооцох нь” сэдэвт мэдээллүүдийг өгч, сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн. Мөн нийгмийн ажилтан Б.Ариунболд Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан “Хориглосон бүтээгдэхүүний постер” болон хориглосон бүтээгдэхүүнүүдийг сурагчдад үзүүлэн түүний хор уршгийн талаарх мэдээллийг өгч ажиллаа.