Зүүн бүсийн физикийн 21 дүгээр олимпиадад амжилттай оролцлоо.

2018 оны 10 сарын 27-ны өдөр ‘Шинэ хөгжил’ цогцолбор сургууль дээр зохион байгуулагдсан Физикийн багш АБТА Н.Намжилмаа багшийн нэрэмжит Зүүн бүсийн физикийн 21 дүгээр олимпиадад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас оролцсон. Уг олимпиадад Дорнод ахлах сургуулийн суралцагчид дараах амжилтыг үзүүллээ.
– 11а ангийн сурагч Б.Өсөхбаяр 1 дүгээр байр, алтан медаль
– 12а ангийн сурагч Б.Баатардорж, Г.Эрхэмбаяр нар 3 дугаар байр, хүрэл медаль хүртлээ.