УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар багш, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт хийлээ.

Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Дорнод их сургуулийн багш, мэргэжилтэн, ажилтнуудтай уулзаж цаашид багш, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оюутны тоог нэмэгдүүлэх, оюутан багш солилцоог дэмжих, багш ажилчдын нийгмийн асуудал, сургалтын орчинг сайжруулах, сургуулийн нэр хүндийг дээшлүүлэх, Дорнод их сургуулийн хөгжлийн талаар зэрэг олон асуудлын талаар нээлттэй ярилцаж, багш нарын сонирхсон асуултанд хариулан цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.