11А ангийн сурагч Г.Сайханаа эссэ бичлэгийн төрөлд 3-р байр эзлэн амжилттай оролцлоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Халхын голын 1939 оны байлдааны ялалтыг хүүхэд залуучуудад сурталчилах, таниулах, ирээдүй хойч үедээ эх оронч үзэл хүмүүжлийг олгох зорилготой ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд гар зураг болон эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд аймгийн төв болон сумдын сургуулиудаас нийт эссэ бичлэгийн төрөлд 50 гаруй бүтээл иржээ. Уралдааны дүн гарахад эссэ бичлэгийн төрөлд:
– ДИС-ын харьяа Дорнод ахлах сургуулийн 11А ангийн сурагч Г.Сайханаа 3-р байр эзлэн амжилттай оролцлоо.