Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5-р сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 5-р сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг гэрээний хүрээнд бид багш хөтөлбөрийн эрэлт хэрэгцээний судалгаа хийх, багш болох хүсэл, сонирхолтой ахлах ангийн сурагчдыг судлан тэдэнд багш хөтөлбөрийг сурталчлан таниулах, оюутнуудыг дадлага хийлгэх, байгалийн ухааны чиглэлээр багш нарыг чадавхижуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах гэх мэт чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.