ДОТООД ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ОРОН НУТГИЙН САЛБАР СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ХАМРАГДЛАА.
МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, орон нутаг дахь салбар сургууль хооронд хэрэгжүүлсэн дотоод оюутан солилцоо хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 2024 оны 04 дүгээр сарын 22–оос 2024 оны 05 дугаар сарын 03-ны хооронд МУИС-д танхимын сургалт болон оюутны хөгжлийн арга хэмжээнд хамрагдлаа. Дотоод оюутан солилцоо хөтөлбөрт МУИС-ийн орон нутгийн салбар сургуулийн давхардаж буй хөтөлбөрийн оюутнууд хамрагдсан бөгөөд салбар сургууль бүрээс 4 оюутан, нийт 12 оюутан сургуулиа төлөөлөн оролцлоо. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.