Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын эдийн засгийн судалгаа шинжилгээний төвтэй хамтран “Нийгмийн эгэх хариуцлага - Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүлж байна.  Уг төсөл нь оюутан, залуучуудын дунд нийгмийн эгэх хариуцлагын талаарх мэдлэг мэдээллийг түгээх, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хариуцлагатай хандах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах, бүтээлчээр болон шүүмжлэлтэй сэтгэх бодох чадварыг хөгжүүлэх зорилготой нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй төсөл юм. Энэ жилийн хувьд энэхүү төсөл нь оюутнуудын эрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Оюутны эрүүл мэндийг дэмжих” төсөл нэртэйгээр сонгон шалгаруулалт явагдаж, улсын хэмжээнд нийт 20 их сургуулийн 100 гаруй баг оролцсоноос 2019.12.20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа Дорнод их сургуулийн “Оюунтан” багийн “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ ОЮУТАН” төсөл нь НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА-ын шилдэг төслөөр шалгарлаа. Уг төслийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  Дорнод аймгийн ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Дорнод их сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн  удирдлага, хамт олон болон нийт оюутнууд, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Бэсу”, “Гандент”, “Superdent”, “Family Smile” шүдний эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье. Үндэсний шилдэг багаар шалгарсан “Оюунтан” баг болон чиглүүлэгч багшаар ажилласан Ц.Номин-Эрдэнэ багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.