Улс орны эдийн засгийн чадавхад иргэдийнх нь санхүүгийн боловсрол нөлөөтэй тул хүчирхэг эдийн засагтай хөгжингүй ирээдүйн төлөө бидний хийж буй нэгэн сонголт бол "Бизнес судлал" хичээлийг хүүхэд бүр судлах зохицуулалт юм.
Манай хамт олон 9 сарын 1-ний өдөр тасралтгүй 10 цаг ажиллаж, суралцагчдын дунд “Сайн байна уу? Сургууль минь”, эцэг эхчүүдийн дунд “Хүүхдийнхээ төлөө хамтдаа” үйл ажиллагааг зохион байгуулж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны ололт амжилт, алдаа дутагдал, биелэгдээгүй зорилтоо танилцуулж, сургуулийн багш, суралцагч, эцэг эхийн дүр төрхийг суралцагч, эцэг эхийн зүгээс тодорхойлсны зэрэгцээ суралцагчдад зориулж “Сургуульд заадаггүй ч амьдралд хамгийн хэрэгтэй зүйлс”, эцэг эхчүүдэд “PISA”, “Санхүүгийн боловсрол”, “Байгальд ээлтэй амьдрал” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, “Маргааш юу болох вэ?” нэвтрүүлгийн 1, 5 дугаар бүлгүүдийг үзүүллээ.
Энэ өдрийн үйл ажиллагаанд 61 суралцагч оролцсон нь нийт суралцагчдын 93.4 хувийг, 32 эцэг эх оролцсон нь нийт эцэг эхийн 52.4 хувийг эзэлж байв.

НОМ УНШИХУЙ.
Хүүхдийг ном уншдаг дадалтай болгох нь түүнд амьдралынх нь алтан түлхүүрийг атгуулсантай адил үнэ цэнэтэй Togos Galbadrakh (Г.Тогос) учраас 2018-2019 оны хичээлийн жилээс ном уншлагын цагийг хичээлийн хуваарьт оруулан туршсан юм.
Өнгөрсөн жилийн хугацаанд 1 суралцагч 8 ном уншсан байхад, харин 1 суралцагч огт ном уншаагүй байлаа.
Бид ном уншлагын цагийн үр өгөөжийг судалж, үр дүнгээр нь "Суралцагчдыг ном уншихад нөлөөлж буй туршилтаас" сэдэвт илтгэл бэлтгэн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүсийн сургуулиудад хэлэлцүүлсний зэрэгцээ Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг "Сумын төрийн байгууллагуудын шуурхай, мэдээллийн цаг"-аар төрийн захиргааны болон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад танилцуулан, "СУРГУУЛЬ БҮР НОМ УНШЛАГЫН ЦАГТАЙ БОЛЪЁ, АЙМГААРАА НОМ УНШДАГ БОЛЪЁ" гэсэн уриалгыг гаргасан билээ.
Бид энэ хичээлийн жилд өглөө бүр 30 минутыг ном уншихад зориулж байна.

"ХҮНИЙ АМЬДРАЛЫГ САНХҮҮ НЬ ИЛЭРХИЙЛДЭГ." Г.Мөнгөн
#Хүүхэд бүрийг санхүүгийн боловсролтой болоход нь тусалж "Бизнес судлал" хичээлийг заавал судлахаар зохион байгуулж байгаа ажлын хүрээнд санхүүгийн эрх чөлөө нь ХАДГАЛЖ, ХЭМНЭХээс эхэлдгийг сонирхолтой, уйдамгүйгээр ойлгуулж, нэгийг бодож хоёрыг тунгаалгасан лектор Г.Мөнгөний ”Хувийн санхүүгээ бүтээ" лекцийг ахлах сургуулийн сурагчид, багш нар сонслоо.
Маргаашийнхаа хөрөнгө оруулагч байхын тулд хуримтлал үүсгэж, өөртөө, хамгаас дотны хүмүүстээ хайртай байхын тулд, зорилготой, зогсолтгүй урагш тэмүүлэхийн тулд ХАДГАЛЖ, ХЭМНЭЖ хэвшье.

"БИДНИЙ БАХАРХАЛ-ЯЛАЛТЫН ЖИМЭЭР"
"Халх голын дайн"-д ялалт байгуулсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд сурагчдадаа эх оронч хүмүүжил олгох, үүх түүхээ таньж мэдэх, байгалийн сайхан, агаарын цэнгэгээр амьсгалж, эе эвтэй нөхөрсөг харилцааг бий болгох зорилгын дор ахлах сургуулийн багш, сурагчид 2 шөнө, 3 өдрийн аялалыг "Буйр нуур-Халх гол" чиглэлээр амжилттай зохион байгуулаад ирлээ.
Дуу хууртай, хөгжил цэнгэлтэй, уулгалсан, уярсан, харамласан, хайрласан, "Ерэн баатрын дууль" автобусаараа уншсан, их бөмбөгдөлтийн шарх нь аниагүй газраар дуугаа хураанхан өнгөрсөн, Их бурхантынхаа хоёр чихэнд нууцхан хүслээ шивнэсэн, эзэнгүй талын эзэн хороодоор зочилсон, гал цогтой цэрэг эрсийн урлагийн тоглолтыг бишрэн дуулсан, дахиулсан, Буйрын эрэг дээрээс бугуйл хаях ойрхоноос нар мандахыг ажсан, Ялалтын хөшөөн дээрээс нар жаргахыг үзсэн, наашаа цаашаа явсан ч үл ядрах, үүрд дурсах сайхан аялал байлаа.
Мянган бээр аялахын тулд алхам хийх хэрэгтэй гэдэгчлэн дараа дараагийнхаа аялалыг тэсэн ядан хүлээнэ ээ бид.

"НАМРЫН СПАРТАКИАД-2019" АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.
Суралцагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын ур чадварыг сорих, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой намрын спартакиад энэ хичээлийн жилд 5 төрлөөр амжилттай зохион явагдлаа.Шагналын эздийг тодруулбал:
100 М -ИЙН ГҮЙЛТ ТӨРЛӨӨР ЭРЭГТЭЙ СУРАЛЦАГЧДААС
• 1-р байрыг 12 дугаар ангийн суралцагч Т.Нямжаргал,
• 2,3-р байрыг 11 дүгээр ангийн суралцагч Х.Саруулбаяр,Х.Дөлгөөн
ЭМЭГТЭЙ СУРАЛЦАГЧДААС :
• 1-р байрыг 12 дугаар ангийн суралцагч Б.Энхзаяа
• 2-р байрыг 11 дүгээр ангийн суралцагч З.Эмүүжин
• 3-р байрыг 10 дугаар ангийн суралцагч О.Шинээ
БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТЭЭР ЭРЭГТЭЙ СУРАЛЦАГЧДААС
• 1-р байрыг 12 дугаар ангийн суралцагч Ц.Хосбаяр
• 2-р байрыг 12 дугаар ангийн суралцагч Ц.Энхтамир
• 3-р байрыг 10 дугаар ангийн суралцагч П.Анар
ЭМЭГТЭЙ БАГШ НАРААС :
• 1-р байрыг математикийн багш Б.Ганбаяр
• 2-р байрыг англи хэлний багш Б.Баярцэцэг
• 3-р байрыг монгол хэл-уран зохиолын багш Г.Одчимэг
УРТЫН ХАРАЙЛТ ТӨРЛӨӨР ЭРЭГТЭЙ СУРАЛЦАГЧДААС
• 1-р байрыг 12 дугаар ангийн суралцагч О.Хэрлэнтамир
• 2-р байрыг 10 дугаар ангийн суралцагч Э.Лхагва-Очир
• 3-р байрыг 11 дүгээр ангийн суралцагч Б.Тэмүүжин
ЭМЭГТЭЙ СУРАЛЦАГЧДААС :
• 1-р байрыг 11 дүгээр ангийн суралцагч Б.Анужин
• 2-р байрыг 10 дугаар ангийн суралцагч М.Хулан
• 3-р байрыг 10 дугаар ангийн суралцагч Д.Анударь эзэлсэн бол
БАГИЙН ТОГЛОЛТООР МОДОН БӨМБӨГ төрөлд 10а анги, БУУХИА төрлөөр ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД 12а анги, ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД 11а анги тус тус ТЭРГҮҮН БАЙРТ шалгарлаа.
Багийн дүнгээр Ба.Ганбаяр багштай 12А АНГИ ЭХНИЙ БАЙРТ ШАЛГАРЧ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэд боллоо.
Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцсон багш, суралцагч, анги хамт олондоо баяр хүргэе.