Алба, тэнхимүүд

СУРГАЛТЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА

2020-2021 оны хичээлийн жилийн зорилго: Хувь хүний чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих

Үйл ажиллагааны чиглэл:

  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас гарсан сургалтын үйл ажиллагааны шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
  • Бакалаврын болон ахисан түвшний сургалтын бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд тэнхим, төв, нэгжүүдийг удирдлага, арга зүйгээр хангах;
  • Мэргэжлийн хөтөлбөрийн хөгжил, багшийн болон оюутны хөгжлийн тухай дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалтыг хангах;
  • Элсэлт, төгсөлт, сургалт, дадлагын үйл ажиллагааны тайлан мэдээг яамны болон сургуулийн удирдлага мэдээллийн системд бүртгэх, илгээх;
  • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шат дараалалтайгаар шийдвэрлэх;

Салбар тэнхимүүд:

Боловсрол судлалын тэнхим

Инженер, бизнесийн удирдлагын тэнхим

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

Эрдэм шинжилгээ инноваци, гадаад харилцааны алба нь шинэ мэдлэгийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж буй тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх, үүднээс суралцагсдын дунд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал, бакалавр, магистрант хэлэлцүүлэг явуулах ажлыг төлөвлөн, зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг дэмжих, эрдмийн цолтой багш, ажилтны хувийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр, дотоод, гадаадын байгууллагатай хамтын ажиллагаа харилцаа холбоог өргөжүүлэх, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх ажиллагааг  аргазүйн нэгдсэн удирдлага, байгууллагын мэдээлэл технологийн хэвийн ажиллагааг зохицуулалтаар ханган ажиллаж байна.