Дорнод их сургуулийг Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хотхон хэлбэрээр хөгжүүлэх
Дорнод их сургуулийг Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг дэмжиж ТЭЗҮ боловсруулах ажилд 2019 онд 400.000.000 төгрөг батлуулан ажилласан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ТЭЗҮ боловсруулах ажилд мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан Дорнод аймгийн ЗДТГ, архитектор Ц.Цоггэрэл, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны мэргэжлийн хамт олон, ДИС-ийн ажлын хэсгийн хамт олондоо талархал илэрхийлье. ДИС-ийн хотхоны ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэсэн Мон-Энержи консалт ХХК-ны удирдлага, хамт олон, зураг төслийн захирал Д.Пүрэвдаваад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.