2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорнод их сургуулийн түүхэнд тэмдэглэгдэх сайхан үйл явдал тохиолоо. Тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын ахлах багш Р.Жаргалтуяа "Teaching, Learning and Assessing Students English Language Receptive Skills in Mongolia"; С.Батдулам "Contexts of School and Pastoralist Family Communication in Rural Mongolia: An ecological model" сэдвээр Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэргээ Унгар улсын Зегедийн Их Сургуульд амжилттай хамгааллаа. Хоёр доктор багшдаа баяр хүргэж, цаашдын сургалт судалгааны ажилд нь амжилт хүсье. Эрдэм номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай.