ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2026.10.17
Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улсын багш бэлтгэх хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх” (RETEACH) төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүнтэй танилцах хөндлөнгийн үнэлгээний уулзалт Отгонтэнгэр их сургуульд боллоо.
Тус үнэлгээний уулзалтад Европын Холбооны EACEA-ийн төлөөлөгчид болох Жордана Бруно (Giordana Bruno), Микеле Маркаччи (Michele Marcacci) нар хүрэлцэн ирсэн бөгөөд МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг (ЗБС) төлөөлөн төслийн багийн ахлагч Р.Сүрлэгмаа, гишүүн доктор Н.Баярмаа нар амжилттай оролцлоо.
Уулзалтын үеэр:
🍀Төслийн багийнхан болон хамтрагч байгууллагууд (БШУЯ, БЕГ, БСҮХ, ОТИС, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болон бусад коллежууд) төслийн хэрэгжилтийн явц, багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл болон ажлын багц тус бүрийн гол үр дүнгийн талаар илтгэл танилцуулж, санал солилцов.
🍀Төслийн үйл ажиллагаа Монгол Улсын боловсролын бодлоготой хэрхэн уялдаж буй байдал, чанарын баталгаажуулалт, цаашдын тогтвортой байдлын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
Айлчлалын төгсгөлд Европын холбооны төлөөлөгчид Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрүүдийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчилж, туршиж буй үйл явц болон төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагаанд маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлд түүчээлэн оролцож буй МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн төслийн багийнхандаа амжилт хүсье.
853472519-2227339574497389-155061206664260639-n.jpg
855602628-1432787895606243-5708583554150725008-n.jpg
853719551-1764301902170435-5181050752991049126-n.jpg
853637305-1764301972170428-1427892850338011372-n.jpg
853758078-1133086812450847-1093865141886356955-n.jpg
851044491-1764301992170426-8126323951100523623-n.jpg
853766482-1764302025503756-1778879258843022024-n.jpg
853492415-1764301895503769-3591913241169928542-n.jpg