МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн төвийн нээлт боллоо.

2024.11.07
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуультай хамтран 2024 оны 1 сарын 24-ний өдөр Чойбалсан хотод Кунзийн институтийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус институтэд БНХАУ-ын талаас хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургалтын хамгийн орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглосон “Хэлний сургалтын ухаалаг танхим”, “Хэлний лингафоны кабинет”, “Хятад хэлний уншлагын танхим” байгуулсан нь суралцах тухтай орчин бүрдсэн төдийгүй мөн 150.000 юаны хөрөнгө оруулалтаар 4573 ширхэг ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүллээ. Кунзийн төвийг байгуулснаар бүс нутгийн бүх шатны боловсролын байгууллагын суралцагч, оюутан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, иргэдэд хятад хэлний сургалтыг өндөр чанар, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдлээ.Одоогийн байдлаар:• Оюутан суралцагчдад чиглэсэн анхан шатны HSK-1 түвшний анги• ЕБС-ийн дунд, ахлах ангийн суралцагчдад зориулсан анхан шатны анги• Хятад хэлний мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан HSK-3 түвшний анги• Насанд хүрэгчдэд зориулсан анхан шатны анги• ЕБС-ийн багш нарт зориулсан анхан шатны ангийг хичээллүүлж, одоогоор 130 орчим суралцагчид суралцаж байна.Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн:• ЕБС-ийн бага ангийн суралцагчдад зориулсан анхан шатны анги• Төрийн албан хаагчдад зориулсан анхан шатны анги нээн хичээллүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.Нээлтийн үйл ажиллагаанд:Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.ЁлМУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.БадмаанямбууМУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.МядагмааБНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кө Юү ШөнЗамын-Үүдийн Ерөнхий консулын газрын дэд ерөнхий консул Жан И ШиЗамын-Үүдийн Ерөнхий консулын газрын Худалдааны консул УлаанбаганаЗамын-Үүдийн Ерөнхий консулын газрын дэд консул Бао Юй ЛаньБНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга СонинбаярБНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны дарга Шань Зинь ПинЗамын-Үүдийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Кунзийн танхимын зохион байгуулагч Тодгэрэл“Шинь Шинь” ХХК-ийн захирал Сун Гүй Мин“Шинь Шинь” ХХК-ийн Чойбалсан төлөөлөгчийн газрын дарга Ч.АриунааДорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.НарангэрэлДорнод аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.АриунсувдДорнод их сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор Э.УндармааМУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ё.БайгалмааМУИС-ийн Санхүү бүртгэлийн газрын ахлах нягтлан бодогч О.Отгонсүрэн нарын зочин, төлөөлөгч, төгсөгчдийн төлөөлөл, багш, ажилтан, суралцагч, оюутнууд оролцлоо.Нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэж, МУИС, МУБИС, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Кунзийн институт, ОХУ-ын Красноярскийн Их Сургуулийн Кунзийн институтийн хамт олноос баярын мэндчилгээ илгээсэнд талархаж байна.