МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн түүхт 35 жилийн ой тохиож буй энэхүү онцлог жилийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болж, бакалаврын түвшний 50, ахисан түвшинд магистрын 67, зэргийн бус сургалтын 17, нийт 134 суралцагч сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэн төгсөж байна.
Зүүн бүсийн сургууль нь байгуулагдсан цагаасааа хойш 20 гаруй мэргэжлээр нийт 5000 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн төгсгөж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.
Төгсөлтийн баярын ёслолын ажиллагааг нээж, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Чулууны Ганбат болон МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Баярцогтын Мядагмаа нийт төгсөгч залуус, эцэг эхчүүдэд хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИЛДЭГ ТӨГСӨГЧИД
Сурлага, эрдэм шинжилгээ, манлайлал, ёс зүй, хариуцлагаараа бусдыгаа үлгэрлэн манлайлсан дараах шилдэг төгсөгчдөд өргөмжлөл гардуулан алдаршууллаа.
1. Төрийн захиргаа магистрын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Дарьбазарын Дөлгөөн
2. Боловсрол судлал магистрын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Болдын Дарийм
3. Орчуулга хятад хэл бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Бямбацогтын Ариунзаяа
4. Сэтгэл судлал бaкалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Мажигийн Анужин
5. Нийгмийн ажил бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Баасанцэцэгийн Амарболд
6. Газрын тосны инженерчлэл бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Отгонхүүгийн Лүед
7. Багш, бага боловсрол бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Энхбаатарын Энхчимэг
8. Багш, биеийн тамирын боловсрол бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Борхүүгийн Сайнжаргал
9. Нягтлан бодох бүртгэл бакалаврын хөтөлбөрийн шилдэг төгсөгч: Гарьдбаатарын Оюунсувд
Төгсөгчдийн төлөөлөл болох Төрийн захиргаа магистрын хөтөлбөрийн төгсөгч З.Баатархүү, сэтгэл судлал бакалаврын хөтөлбөрийн төгсөгч М.Анужин нар эрдэмтэн багш нар, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Ирээдүйн амьдралынхаа зүг чигийг гарган, хэзээ ч мартагдашгүй оюутан насныхаа алтан хуудсыг хааж буй нийт төгсөгчдөдөө МУИС-ийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!