МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

2026.09.01
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн удирдлага, профессор багш, ажилтан албан хаагчид, оюутан суралцагчид болон урилгаар хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид оролцлоо.
Энэ хичээлийн жилд МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь магистр, бакалаврын хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын эрдэм боловсрол, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын чанар, орчныг сайжруулахад чиглэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллах юм.
Нээлтийн үеэр
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат,
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа,
Дорнод аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа,
Хэрлэн сумын засаг даргын орлогч Д.Ганбаяр нар шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлж, оюутан залуус, багш ажилтнуудад эрдмийн их үйлсэд нь амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөлөө.
Мөн шинэ элсэгчид тангараг өргөж, 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн эхлэлийг албан ёсоор тавилаа. Шинэ элсэгчдийн төлөөлөл болон суралцагчид МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн эрдмийн хамт олны нэгэн хэсэг болж буйгаа илэрхийлэн, эрдэм номдоо шамдан суралцахаа илэрхийллээ.
🌱 Эрдэм мэдлэг, шинэ боломж, шинэ зорилгын эхлэл болсон шинэ хичээлийн жилдээ нийт оюутан суралцагч, профессор багш, ажилтан албан хаагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
791755661-4100206573621636-982256431196340929-n.jpg
791148636-1010176145310307-2708077748080997292-n.jpg
789612362-1100446142425425-3767525856839915919-n.jpg
789845457-1093619356343541-8090034927776420936-n.jpg
790591049-1783442346322865-747793685234600016-n.jpg
790683921-1054464694152867-5177806995783787763-n.jpg
790024502-1059448346829051-4437039988888466015-n.jpg