Бүгд Найрамдах Солонгос Улсын Куанжу их сургуулийн 2026 оны хичээлийн жилийн V ээлжийн Гадаад сайн дурын баг 2026 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Чойбалсан хотод ажиллана.
Ажлын хуваарийн дагуу сайн дурын баг 6 дугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд зочиллоо.
Тус баг нь "Anna Home" хүүхэд хамгааллын төвд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, соёлын солилцоо, таеквондогийн сургалт зэрэг сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд 6 дугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагаагаа дүгнэж, хаалтын арга хэмжээг зохион байгуулна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрт аялал хийж, 7 дугаар сарын 2-ны өдөр эх орондоо буцах юм.
Энэхүү сайн дурын хөтөлбөр нь Монгол, БНСУ-ын залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах зорилготой юм.

