БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрын тэтгэлэг гардуулах ёслол боллоо

2025.10.09

БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар нь орон нутагт суралцаж, дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2017 оноос хойш сургалтын төлбөрийн тэтгэлэг болон амьжиргааны тэтгэмж олгох хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн нийт 221 оюутан хамрагдаж, нийт 171,743,000 төгрөг буюу 400,000 юань-ийн тэтгэлэг авчээ.

2025–2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулах 9 дэх удаагийн ёслол 2025 оны аравдугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэнь, дэд консул Хасмөчир, атташе Ли Жишэнь, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн О.Ганчимэг, Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ариунсувд, мөн МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, МУИС-ийн харьяа Дорнод аймаг дахь ахлах сургууль, Күнзийн институтын төлөөлөл, удирдлага, багш, оюутнууд оролцлоо.

Ёслолын үеэр Зүүн бүсийн сургуулийн магистр, бакалаврын хөтөлбөрийн 20 оюутан, ахлах сургуулийн 5 сурагч тус бүр 1,000,000 төгрөгийн тэтгэлэг гардан авсан байна.

1

01

11

2

9
7
0b990696-a902-4bfd-ae7b-967188cccbc9
3