Монгол Улсын Төрийн дуулал, далбааны үнэ цэн, нийгмийн ач холбогдлыг сурталчилан таниулах зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Од мөндөр” ХХК-тай хамтран “Монгол Улсын Төрийн дууллын өдөр” төслийг улс орон даяар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:40 цагт МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн хамт олон болон оюутан залуус гадна талбайдаа хуран цуглаж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэн Монгол Улсын Төрийн далбааг бахархалтайгаар мандууллаа.

