МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ “ERASMUS+ CBHE” КЛАСТЕР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА 🇪🇺🇲🇳

2026.10.13
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн төслийн багийнхан олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготой төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор байна.
Өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо Боловсролын яамны хурлын танхимд зохион байгуулж буй Европын холбооны "Erasmus+ Capacity Building in Higher Education (CBHE)" буюу Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн Кластер уулзалтад Зүүн бүсийн сургуулийг төлөөлөн:
Р.СҮРЛЭГМАА (Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, Reteach Erasmus+ төслийн багийн ахлагч)
Н.БАЯРМАА (Сургалт, оюутны хэлтсийн дарга, Ph.D төслийн багийн гишүүн) нар оролцож байна.
Тус уулзалтаар Европын холбооны санхүүжилттэй CBHE төслүүдийн хэрэгжилт, удирдлагын туршлагаас хуваалцаж байгаа бөгөөд Зүүн бүсийн сургуулийн хамтран хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, дижитал шилжилтийг дэмжсэн "RETEACH Erasmus+ төслийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй шинэлэг арга зүй, төслүүд манай сургуулийн багш, оюутнуудад шинэ боломжуудыг нээсээр байх болно. Төлөөлөгчдөдөө уулзалтад нь амжилт хүсье!
843548890-1630986555063722-983940886702362324-n.jpg
847290457-1760009645932994-8521694398906536840-n.jpg
846137407-1412882600910935-739887070215223866-n.jpg
846101573-1833877531319452-3472563468604135240-n.jpg