МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн Оюутны эрдэм шинжилгээний II хурал 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Жаргалтуяа хурлыг нээж хэлсэн үгэндээ “Эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадварыг хөгжүүлэх, судалгааны арга зүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх, мэргэжлийн хүрээнд шинэлэг, хэрэгцээтэй судалгаа хийх сонирхлыг дэмжсэн ач холбогдолтой үйл ажиллагаа” болохыг онцлон тэмдэглэлээ.
Тус хуралд бакалаврын 20, магистрын 2 суралцагч оролцож, нийт 14 илтгэл хэлэлцүүлснээс:
Тэргүүн байрыг Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн IV түвшний суралцагч Н.Гэрэлчимэг (удирдагч багш Д.Эрдэнэтуяа) “Хятад–Монгол хэлний хиймэл оюун ухаанд суурилсан орчуулга болон хүний орчуулгын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлээр,
Дэд байрыг Багш, бага боловсрол хөтөлбөрийн IV түвшний суралцагч Э.Энхчимэг (удирдагч багш О.Энхчимэг) “Тэгш хамруулан сургах боловсролын талаарх бага боловсролын багшийн мэдлэг, ойлголт” сэдэвт илтгэлээр,
Гутгаар байрыг Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн IV түвшний суралцагч Б.Ариунзаяа (удирдагч багш П.Цэнгэлмаа) “Хятад, Монгол хэлний интернет орчин дахь түгээмэл үгсийн үүслийн судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзэллээ.
Мөн тусгай байрын шагналыг Нийгмийн ажил хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Бүжин, С.Танан-Эрдэнэ, Б.Мөнхцацрал нар (удирдагч багш Ц.Ариунзул) “Шилжин ирж буй оюутнуудад зориулсан чиглүүлэх хөтөлбөр боловсруулах хэрэгцээ” сэдэвт илтгэлээр хүртсэн байна.
Судалгааны ажлын үр дүнгээтанилцуулж, харилцан туршлага солилцсон энэхүү үр өгөөжтэй хуралд идэвхтэй оролцсон илтгэгчид болон удирдсан багш нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.