МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн дэргэд “Багшийн хөгжлийг дэмжих Зүүн бүсийн төв” байгуулагдаж 2026 оны 09 сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ. Төвийн эрхлэгчээр МУИС-ийн ректор Б. Очирхуягийн 2025 оны А/552 тоот тушаалаар тус сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн дэд профессор, Боловсролын ухааны доктор Р.Жаргалтуяа томилогдлоо.


