Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулийн түүхт 35 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
Ойн хурлын үйл ажиллагаанд үе үеийн удирдлага, эрдэмтэн багш ажилчид, төгсөгчид, оюутан суралцагчид болон урилгаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид оролцож, сургуулийн түүхэн замнал, ололт амжилт, хамтын бүтээлээрээ бахархахын зэрэгцээ ирээдүйн хөгжлийн зорилго, зорилтоо хуваалцлаа.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд тус сургууль нь дээд боловсролын хүртээмжийг тэлэх, бүс нутгийн мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэн нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ.
МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилчид, төгсөгчид, оюутан суралцагчид болон нийт хамт олондоо 35 жилийн ойн баярын мэнд хүргэе!