Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй RETEACH төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Twin Transition in Education” буюу “Боловсрол дахь хос шилжилт” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Багш, бага боловсрол хөтөлбөрийн оюутнууд оролцож, боловсрол дахь ногоон болон дижитал шилжилтийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйн багш нарт шаардлагатай шинэ ур чадвар, арга зүйн талаар суралцлаа.
Үйл ажиллагааны хүрээнд дараах мэдээлэл, танилцуулга хийж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:
Р. Сүрлэгмаа – RETEACH Erasmus+ төслийн багийн ахлагч: Төслийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны танилцуулга
Доктор Н. Баярмаа – Сургалт, оюутны хэлтсийн дарга: “Ногоон, дижитал шилжилт ба асуудалд суурилсан сургалт (PBL)”
Б. Хулан – Багш, бага боловсрол хөтөлбөрийн ахлах багш: “Сургалтын шинэлэг арга зүй”