МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн "Маркетингийн өдөрлөг" 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

2023.04.12

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн Инженер, бизнесийн удирдлагын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетингийн өдөрлөг нь эдүгээ 14 дахь удаагаа 4 сарын 12-ны өдөр “Live Better” уриан дор 2 үе шаттайгаар  зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгийн зорилго нь оюутнуудыг эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд сэдэлжүүлэх, хувь хүний болон бие даан бизнес эрхлэх (энтрепренёршип) мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой билээ. 
Уг өдөрлөгт Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг 5 байгууллага, тэдний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан танилцуулах зорилготой 23 оюутан 5 багт хуваагдан оролцлоо.  Үүнд:
1️⃣Full coffee shop-той хамтран ажилласан Innovative students
2️⃣Goo brand-тэй хамтран ажилласан Goo miracle
3️⃣Тунамал бэйкеритэй хамтран ажилласан Inspiring youth
4️⃣Өглөө бэйкеритэй хамтран ажилласан High development
5️⃣Эко хоолтой хамтран ажилласан Healthy lif байгууллагууд хамтран оролцлоо.
Тус өдөрлөгт бидний үйл ажиллагааг дэмжин
✅”Сэтгэл зүйн дархлаа” сэдвээр Сэтгэл зүйч О.Энхмэнд, 
✅“ Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвээр  Эрүүл мэндийн газрын чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сарангэрэл нар илтгэл тавилаа.