МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 06 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Энэ хичээлийн жилд тус сургуулийг бакалаврын 8 хөтөлбөрөөр 36, магистрын 3 хөтөлбөрөөр 69 нийт 105 суралцагч төгсөж байгаагаас магистрын түвшний 60 гадаад суралцагч байна.
Төгсөлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан, МУИС-ийн захирал асан, доктор Я.Төмөрбаатар ирж, төгсөгчдөд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж, ИБУТ-ийн эрхлэгч Т.Гандолгорт БШУЯ-ны “Жуух бичиг” гардуулан ажлын амжилт хүслээ.
Төрөлх сургуульдаа ажиллах саналыг 4 төгсөгчдөд тавьж урилгыг гардууллаа.
Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргээд, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Төгсөгч та МУИС-иар овоглож, харин сургууль тань төгсөгч таниар үргэлж бахархах болно.
Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармой.