“САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛ" – Д ХЭВЛҮҮЛЭХ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА!

2025.02.04

20250204-esh
 

Монгол Улсын Их Сургуулийн Зүүн Бүсийн Сургуулиас жил бүр эрхлэн гаргадаг "САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГҮҮЛ"-д эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг урьж байна. 

Эрдэм шинжилгээний үр дүнгээ хуваалцаж, Монголын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулаарай.

#Монгол Улсын Их Сургуулийн Зүүн Бүсийн Сургууль

 

Тавигдах шаардлага

  1. Өгүүллийн бүтэц:

    • Танилцуулга нүүр. Өгүүллийн эхний нүүрэнд бүх зохиогчийн овог, нэр, ажлын газар болон нэг зохиогчийн цахим хаягийг бичих 

    • Сэдвийг англи, монгол хэлээр бичих 

    • Хураангуй: Хураангуйг англи, монгол хэлээр бичих ба 150-250 үгтэй байх 

    • Түлхүүр үгс: 3-5 байх 

    • Удиртгал. Судалгааны зорилго, ач холбогдол, өмнөх судалгааны тойм бичих

    • Судлагдсан байдлын тойм. 

    • Судалгааны арга зүйСудалгаанд ашигласан аргачлал, судалгааны цар хүрээг тодорхой тусгах.

    • Судалгааны хэлэлцүүлэг ба үр дүн: Судалгааны үр дүнг тодорхой тайлбарлаж, бусад судалгаатай харьцуулсан дүгнэлт хийх.

    • Дүгнэлт: Судалгааны гол үр дүн, түүний ач холбогдол, хэтийн судалгааны саналыг тусгах 

    • Талархал

    • Ашигласан материал: Эх сурвалжуудыг APA стандартыг баримталж бичнэ.

    • Хавсралт

  2. Формат:

    • Фонт: Times New Roman, 12 pt, мөр хоорондын зай 1.5.

    • Зураг, хүснэгт: Бүх зураг, хүснэгт тодорхой тайлбар, дугаарлалт, эх сурвалжтай байх. Зургийн чанар 300 dpi-ээс багагүй байх. 

    • Файл хэлбэр: MS Word (.docx/.doc).

  3. Агуулгын шаардлага:

    • Судалгааны сэдэв нь шинжлэх ухаан, технологийн салбарын шинэ мэдлэгийг бүтээхэд хувь нэмэр оруулахуйц байх.

    • Өгүүлэл нь өмнө нь бусад сэтгүүлд нийтлэгдээгүй байх ба давхар хянагдаж буй процессгүй байх.

    • Судалгааны ёс зүйг чанд мөрдөж, зохиогчийн эрх болон нууцлалыг хүндэтгэх.

  4. Хавсаргах шаардлагатай материал:

    • Өөрийн цээж зураг 1 хувийг өгүүллийн хамт цахим хаягаар илгээх 

Дээрх шаарлагыг хангасан өгүүллийг дараах хаягаар ирүүлнэ үү. 

Хүлээн авах эцсийн хугацаа: 2025.04.15

Хүлээн авах цахим хаяг: [email protected]

Холбоо барих утас88600981, 89115240