Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын эдийн засгийн судалгааны шинжилгээний төвтэй хамтран “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд энэхүү төсөл нь оюутнуудын эрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Оюутны эрүүл мэндийг дэмжих” төсөл нэртэйгээр сонгон шалгаруулалт явагдаж Улсын хэмжээнд 12 баг төсөлд шалгарч, Дорнод аймгаас Дорнод их сургуулийн “Оюунтан” баг  “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ОЮУТАН” төслөөр шалгарч уг төслийг 2019.12.20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байсан бол аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, аймгийн “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны  А/138 тоот захирамжаар анх удаа “Эрүүл оюутан төсөл”-ийг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв,  Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. “Эрүүл оюутан төсөл”-ийн хүрээнд  Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн 1264 оюутан залуучуудыг ерөнхий биеийн үзлэг, чих, хамар хоолой, нүд,бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулна. Мөн  Амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт 1264 оюутнуудыг хамруулна. Үүнээс 1-2 дамжааны 200 оюутнуудын амны хөндийг бүрэн эмчлэн эрүүлжүүлэхээр болоод байна.