“Тэгш хамруулах боловсрол” сэдэвт сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдлаа. 

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуульд хэрэгжиж буй “Монгол улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх” төслийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Тэгш хамруулах боловсрол” сэдэвт сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн удирдлага, мэргэжилтэн, ажилтнууд хамрагдлаа. 

Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хэлэлцүүлгийн үр дүнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой  хэмээн талууд үзсэн болно. Үүнд:

  1. Тэгш хамруулах боловсрол, тохиргоот орчныг бий болгох талаар сургалт, суртчилгааны ажлуудыг зохион байгуулах
  2. Хамтарсан судалгааны ажлууд гүйцэтгэх
  3. Оюутны дадлагыг ХБХХТөвд гүйцэтгүүлэх
  4. Оюутнуудыг сайн дурын ажилтнаар ажиллуулах