НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМ

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим нь 11 багш, үүнээс 2 доктор, дэд профессор,  9 магистр (үүнээс 6 докторант)багш ажиллаж байна.

Зорилго: Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, судалгаанд суурилсан бүтээлч хамтын үйл ажиллагааг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бид Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшлах боловсон хүчин, Төрийн болон Төрийн бус, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай хувийн аж ахуй байгууллага, компаний хятад хэлний орчуулагч, нийгмийн ажилтан мэргэжилтэнг  бэлтгэн  эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагааг зохион явуулж байна.  

 Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимд бэлтгэдэг мэргэжлийн хөтөлбөрүүд:

  • Багш, Англи хэл 
  • Орчуулга, Хятад хэл
  • Нийгмийн ажилтан 

Оюутны хөгжлийг дэмжсэн уламжлалт үйл ажиллагаанууд

  • Дорнод их сургуулийн нэрэмжит “Хятад хэлний” олимпиад
  • “Хятад хэл ханзны “ жил бүрийн уламжлалт баяр 
  • Гадаад хэлний клуб
  • “Зул сар” Багш, англи хэл хөтөлбөрийн арга хэмжээ

Сургалт:

  • Анхан шатны хятад хэлний богино хугацааны сургалт
  • Хятад хэлний олон улсын түвшин тогтоох шалгалтад бэлтгэх ( HSK бүх шатны)
  • Англи хэлний анхан болон анхан дунд шат
  • Мэргэжлийн англи хэлний сургалт