Захирлын мэндчилгээ
Монгол орны зүүн бүс нутагт дээд боловсролын сургалтын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Багшийн сургуулиас Багшийн коллеж, Дорнод дээд сургууль, Дорнод Их Сургууль болж өргөжсөн сургууль маань өнөөдөр үндэсний ууган их сургууль МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль болж бүтэц, харьяаллаа өөрчилсөн билээ.
Өнөөдрийн ололт, амжилтыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгч, оюутан болон бидэнтэй хамтран ажилласан боловсролын салбарын эрхэм түүчээлэгч та бүхэнд талархал илэрхийлье.
Их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд судалгаа, сургалтын ажлыг эрчимжүүлж, боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэснээр нийгмийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах нь бидний үүрэг билээ.
Энэхүү үйлсэд бидэнтэй нэгдэх авьяаслаг залуус, эрдэмтэн багш, судлаач нарын өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулгахын зэрэгцээ, Зүүн бүс нутагт дээд боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье.
ХҮНДЭТГЭСЭН
МУИС-ИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С. БАТДУЛАМ (PH.D)