Өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Улаанбаатар хот дахь Русский домд «Хил дамнасан төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх нь: хэлний мэдлэгтэй, бүс нутгийн бизнесийн онцлогийг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд их сургуулиуд болон аж үйлдвэрийн салбарын түнш байгууллагуудын гүйцэтгэх үүрэг» сэдэвт дугуй ширээний уулзалт амжилттай боллоо.
Энэхүү чухал уулзалтад МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн ЭШХАХ-ийн мэргэжилтэн Р.Сүрлэгмаа, Сургалт, оюутны хэлтсийн дарга доктор Н.Баярмаа нар оролцож, Орос-Монголын хамтарсан төслүүдэд ажиллах мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр бусад их сургуулиуд болон аж үйлдвэрийн түншүүдтэй туршлага солилцлоо.
Уулзалтын үеэр онцолсон гол сэдвүүд:

Хамтарсан төслүүдэд нэн шаардлагатай байгаа инженер, техникийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд их сургууль, ажил олгогчдын уялдаа холбоог сайжруулах

Мэргэжлийн түвшинд үр дүнтэй хамтран ажиллах суурь нөхцөл болох орос хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх

Оросын их сургуулиудын үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмжийг Монголын аймаг, орон нутагт нэмэгдүүлэх, орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх грант хөтөлбөрүүдийг өргөжүүлэх