Сонирхолтой санагдаж байна уу? Манай түгээмэл асуултуудын заримыг уншина уу.
Хичээлийн жил
Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт нээж, 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.
Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.
(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.
Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, 07 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагт дуусгана.
Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.
Бүс нь:
Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай
Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд
Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв
Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий
Төвийн бүс: Улаанбаатар хот
Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл
Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 2 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.
Элсэгч нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.
Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.